Нийслэлд шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 5-7 градус. Улаанбаатарт өдөртөө 18-20 хэмийн дулаан байна.
Энэ сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 22-нд нутгийн хойд хэсгээр,
- 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 21-23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар дулаарна.