SM медикал эмнэлэгт есөн сарын дөрвөнд 39 настай иргэн О хамрын мурийлт тэгшлэх, бэлэг эрхтний хөвч таслах хагалгаанд ороод нас барсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамны газрын дарга Б.Буянтогтохоос мэдээлэл авлаа.
Эрүүл мэндийн яамны газрын дарга Б.Буянтогтох:
“Талийгаач нэгдүгээр эмнэлэгт очоод нас барсан. Шүүх шинжилгээний хариу нь ирэх долоо хоногт гарна. Нэгдүгээр эмнэлгийн мэдээллээр хүнд байдалтай ирсэн. Ирээд хоёр цаг 30 минутын дараа нас барсан гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна. Надад өөр мэдээлэл нэгдүгээр эмнэлгээс ирээгүй байна. Шүүх шинжилгээний хариу ирэхээр илүү тодорхой мэдээлэл өгөх боломжтой. Гарцаагүй эрүүгийн хэрэг үүсээд явна. Тэгэхээр бүх мэдээлэл ил тод зарлах боломжгүй.
“Тод каннам гэдэг нэртэй байж байгаад “SM медикал” гэдэг нэртэй болсон гээд байна. Энэ талаар би сайн мэдэхгүй юм. Тусгай зөвшөөрөл олгодог нь манайх биш. Аж ахуй нэгж өмнө нь өөр нэртэй байж байгаад нэрээ өөрчилнө гэвэл өгөхгүй гэсэн зохицуулалт байхгүй. Миний ойлгосноор урд нь “Тод каннам” дээр хувьцаа эзэмшиж байсан хүмүүс “SB медикал” нээсэн. Эсвэл үгүй юу. Би сайн мэдэхгүй байна. Тусгай зөвшөөрөл төрийн захиргаа удирдлагын газар олгодог.
2019 онд нас барсан эмэгтэй асуудал эрүүгийн хэрэг үүсээд шүүхийн шатанд явж байгаа байх. Надад шийдэгдлээ гэсэн мэдээлэл ирээгүй байна. Надад ч ирдэггүй юм. Шүүхийн шийдвэр гарсан бол эмчилж байсан эмчийн эрхийг цуцлах асуудал мөн манайд хамаарахгүй.
Тусгай зөвшөөрөл авах гээд ирж байгаа хүмүүс шинэ аж ахуй нэгжээр бүртгэгдээд явдаг. Дотор нь хувьцаа эзэмшээд явж байгаа хүмүүсийн нэг бүрчлэн харах боломжгүй. Энэ нь яг нэг хүмүүс үү гэдгийг мэдэхгүй. Цахиур.мн Анхзул твиттер дээр тавьсан зүйлийн уншихад дотор нь хувьцаа эзэмшдэг хүмүүс нь адилхан байсан юм болов уу гэж ойлгосон. Үгүй юм уу?” гэв.