
Европын холбооны агаар мандлын судлаачдын баг Озоны давхрагын цоорхой өмнөх 2 жилийнхээс даруй 75 хувиар томорсон гэсэн судалгааг хийжээ.
Антарктидын мөс хайлж түүнээс үүдсэн тодорхой химийн бодисууд давхраат мандалд хуримтдлагдсан нь озоны давхаргатай фотохимийн урвалд орж озоныг эрчимтэй задалдаг гэдгийг эрдэмтэд онцолж байгаа.
Мөн хүн төрөлхтний үйлдвэржилт ч озон цоорход нөлөө үзүүлж байгааг анхааруулжээ. Антарктид тивд ажиллаж байсан судалгааны багийн эрдэмтэд 1985 онд дэлхийн озоны давхарга нимгэрч байгааг анх ажигласан юм. Озоны давхарга газрын гадаргаас 10-16 километрийн өндрөөс эхэлж 50 километрийн өндөр хүртэл тархаж тогтдог бөгөөд нарнаас ирж буй ултра цацраг туяанаас хамгаалдаг юм. Озоны молекул нь нарнаас ирэх өндөр энергитэй хэт ягаан туяа болон агаар мандал дахь хүчилтөрөгчийн молекул хоорондын үйлчлэлээр бий болж өөртөө шигээж авдаг байна. Хэрвээ энэ цацраг туяа шууд нөлөөгөө үзүүлж эхэлбэл хүн төрөлхтөнд томоохон аюул учрах болно гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байгаа билээ.