Вакцины бүрэн тунд хамрагдсан, 55-аас доош насны залуучууд ар өврийн хаалгаар эмнэлэгт хэвтэж байна. Энэ нь хавсарсан өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн иргэдийн боломжийг булаасан хувиа хичээсэн үйлдэл гэж УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдэгдлээ.
Иймээс залуусыг эмнэлэгт хэвтэхийн тулд танил талаа ашиглах үйлдлээ зогсоох зөвлөмжийг хүргэж байна. Бүрэн тун вакцинд хамрагдсан залуус хөнгөн өвдөх учир эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэлээ.
Түүнчлэн тэрбээр өрхийн эмч, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүмүүс руу дайрах үйлдлээ зогсоохыг иргэддээ уриаллаа. Иргэд өөрсдийн хариуцлагагүй байдлаас халдвар авсаны дараа эрүүл мэндийн ажилчид руу дайрч давчлах үйлдлийг зогсоохыг зөвлөж байна хэмээн УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэллээ.