Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар танилцуулж байна.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга н.Баярбат: Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69 хувь нь вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан байна. Түүнчлэн дархлаа сэргээх гуравдугаар тунд 240 мянган хүн хамрагдаад буй. Өмнө нь зөвхөн зорилтот бүлгийн хүмүүс гуравдугаар тунд хамрагддаг байсан бол одоогийн байдлаар хамрагдалтын хүрээг тэлж 18 наснаас дээш бүх хүн өрхийн эмнэлэгт хандан дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Түүнчлэн энэ сарын 13-наас эхлэн томуугийн дархлаажуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 270 цэгт 847 эмч ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр томуугийн дархлаажуулалтыг хийж байна.
Үйлчилгээний байгууллагууд гэрээний хэрэгжилтийг хангахгүй байна. Хурим найр зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулсаар байна. Эрдэмтдийн зөвлөлөөс 22:00 цагаас хойш хөл хорио тогтоох санал гаргасан. 22:00 цагаас хойш хязгаарлалт тогтоох нь халдварын тархалтыг 20 хувиар хумих боломж олгоно.