Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамны гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд зориулсан коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
ЗӨВЛӨМЖ
- Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх,
- Бага насны хүүхдээс хол байлгах,
- Тэжээвэр амьтныг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх,
- 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх,
- Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх,
- Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих,
- Бусад амьтадтай тоглуулахгүй байх,
- Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх,
- Амьтанд амны хаалт зүүлгэх,
- Амьтны хөлийг савантай усаар угаах,
- Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 0.25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх,
- Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах,
- Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх,
- Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях,
- 1 литр усанд 0.25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх,
- Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандаарай.