Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл холын зайн гүйлтэд наймдугаар сард гарсан. Сэлэнгэ аймаг хүртэл холын зайн гүйлтээ 1100 км туулж бариандаа өнөөдөр орох юм.
Тэрээр нийт 48 хоног гүйсэн ба таван аймгийн 16 сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрчээ.
Ахлах ахлагч, гар бөмбөгийн спортын мастер Т.Рэнцэнбадам нь Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километр туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу өнөөдөр өдөр бариандаа орохоор тооцоод байсан юм.
Тэрбээр, жилийн өмнөөс бэлтгэлээ хийж эхэлсэн. Өнгөрсөн гуравдугаар сард ангийн захирагчдаа санал тавьж, холын зайн гүйлтэд гарсан юм. Өнгөрсөн хугацаанд байгаль, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл нэлээн таарсан ч тэр бүгдийг даван туулаад ийнхүү бариандаа ойртлоо.