Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол улсын Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ халамжийг хадгаламж хэлбэрт шилжүүлэхээр хүүхдийн мөнгийг хуримтлах асуудлыг хөндсөн. Энэ талаар иргэдийн байр суурийг уншигч танд хүргэе.
Иргэд:
- Нийгэм доод, дунд, чинээлэг гэсэн давхаргатай байгаа. Үүнийгээ харж үзээд мөн ковидийн үетэйгээ холбож шийдвэрээ гаргасан нь дээр. Эдийн засаг хэцүү энэ үед хүүхдийн мөнгөөрөө амьдарч байгаа хүмүүс байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа ч бүлэг байна. Хуримтлал руу шилжүүлэх нь нэг талдаа мөнгө хурааж байгаа хэрэг гэсэн хардлага ч ажиглагдсан.
- Энэ санхүүгийн асуудал хэцүү байхад хуримтлал үүсгэх нь хэрэггүй.
- Боломжтой хүмүүст нь хүүхдийнхээ ирээдүй нь төлөө зөв шийдвэр байна байх. Харин хотын захад байгаа хүмүүс хүүхдийнхээ мөнгөөр амьдралаа авч явж байгаа. Тийм хүмүүс маш их. Тэгээд сар сардаа мөнгө авах нь хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.
- Тэр хэрэггүй. Авах хүмүүс нь аваад хуримтлах хүмүүс нь хуримтлаад л байж байсан нь дээр. Энэ ядарсан хүмүүс авах нь зүйтэй.
- Хүүхдийнхээ мөнгөөр амьдарч байгаа хүмүүс олон байгаа. Хуримтлалд хийхээр хүүхдүүд нь хэцүү байдалд орно. Энэ ажил байхгүй цагт хүнд л байна даа.