БНХАУ-ын зүгээс Афганистанд нийт 31 сая долларын вакцин, хоол хүнсний туслалцаа үзүүлсэн талаар CNN мэдээлжээ. Ингэснээр тэд наймдугаар сарын 15-наас хойш афганчуудад тусламж илгээсэн цор ганц улс болж байгаа юм.
Талибууд өнгөрсөн сарын 15-нд Кабул хотыг эзлэн авснаас хойш Жо Байден АНУ-ын банкуудад хадгалагдаж байсан Афганистаны нийт 10 тэрбум ам.долларыг царцаасан билээ. Түүнчлэн Нэгдсэн Вант улс, Герман тэргүүтэй барууны бусад орнууд, Дэлхийн банкнаас Афганистанд илгээдэг тусламжаа зогсоосон нь тухайн улсын иргэдийн хувьд хүндээр тусчээ. Афганистанд жилд дунджаар 200 орчим сая америк долларын хоол хүнс, эм тангийн туслалцаа хэрэгтэй байгааг НҮБ онцлов.
Олон улсын ажиглагчдын зүгээс БНХАУ-ыг Афганистаны байгалийн баялагийг эргэлтэнд оруулахаар санаархаж тэдэнд тусалж байгаа хэмээн шүүмжилжээ.