БНХАУ -ын баруун өмнөд муж болох Шичуанд газар хөдөлж гурван хүн амиа алдаж 60 хүн бэртэж гэмтсэн байна. Мужийн хэвлэлийн албанаас тухайн газар хөдлөлтийг 6 магнитудын хүчтэй байсан гэж мэдээллээ. Энэ үйл явдал орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө эрт болжээ.
Газар хөдлөлтийн голомт нь Чонг чинг хотын Ёонгчуанг дүүргээс 52 километрийн зайд, 10 километрийн гүнд үүссэн байна. Хамгийн багадаа 1200 байшин барилга энэ газар хөдлөлтөд сүйдсэн бол 3000 орчим барилга ямар нэгэн хэмжээгээр гэмтэл авчээ. Бүс нутгийн нэгэн иргэн, "би хүчтэй савалгаанаар сэртэл манай гэрийн бүхий л зүйл ганхаж байсан" гэж ярилцлага өгсөн байна. Орон нутгийн удридлагууд онц байдлын түвшинг 2 дугаар зэрэгт тогтоож, цэрэг арми болон онцгой байдлын албан хаагчдыг олноор нь хүч нэмэгдүүлэн ажиллуулжээ. Өнгөрсөн 2008 онд мөн тухайн мужид 7.9 магнитудын хүчтэй аймшигт газар хөдлөлт болж 90 мянга орчим хүн амь үрэгдсэн билээ.