Өнгөрөгч Ням гарагт Исландын Фарое аралд 1400 гаруй далайн гахай агнуулсан байдалтай олджээ. Фарое арал нь Дани улсын эзэмшлийн автономит бүс нутаг юм. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэ явдал нь тухайн арлын оршин суугчдын олон зууны туршид хийсээр ирсэн уламжлалт зан үйл юм. Үүнд нутгийн иргэд болон ан агнуурын аж ахуйн нэгжүүд оролцдог байна. Соёлын салшгүй нэгэн хэсэг болсон энэ үйл нь олон жилийн турш байгаль, ан амьтан хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарсаар иржээ.
Нутгийн иргэн 41 настай Кристин Петерсэнгийн хэлж байгаагаар, "Өмнө нь хэзээ ч ийм олон амьтны аминд хүрч байгаагүй. Энэ жилийн үйл явдалд маш олон зохион байгуулалтын алдаа гарсан. Зан үйлийг үйлдэхдээ урд өмнө жилүүдэд ихдээ л гэхэд 200 далайн гахайг агнаж байсан" гэжээ. Ямартай ч олон улсын амьтан хамгаалагчид энэ үйл явдлыг эрс буруутган аллага хэмээн үзжээ. Мөн тухайн улсын эрх баригчдад энэ үйл явдлыг давтахгүй байхыг уриалав.