Simple апп-ийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн: "Би 11 жил бизнес эрхэлж байна. Санхүү, үйлдвэр үйлчилгээ, уул уурхай гээд худалдааны салбарт ажиллаж байсан MCS группд 11 жил ажиллаж байна. Simple ерөнхийд нь юу гэж тайлбарлах вэ гэхээр М банк гэдгээр нь тайлбарлаж болно. Бид нар М банкны зөвшөөрлийг 2016 оноос хойш хөөцөлдсөн. Одоо хүртэл зөвшөөрлөө аваагүй байгаа. Бид өнгөрсөн жилийн 11 сард Simple launch хийсэн. Тэгэхээр энэ нь маш удаан хугацаанд явсан төсөл байгаа юм. Нэг нь зах зээл дээр гараагүй байгаа. М банкны төслийг дөнгөж эхлүүлээд явж байхад суурь багаа бүрдүүлэх компаниа бүтээх тэр үйл явцаа хүмүүсээ танилцуулах энэ үйл явц бүтэн жил хагас идэвхтэй явж байгаа. Тэгээд явж байхад 100 хүнтэй lounge хийчих юм байна. Бидний зөвшөөрөл гарчих юм байна гэж бодсон. Тэгээд хүний нөөцийн бүрдүүлэлт хамгийн том асуудал. Тухайн багаа бүрдүүлж байхад орж ирж байгаа залуучуудаа өөрчлөн, хийх процесс явна, илүү соёлжуулж нэг баг болгоно гээд бүх юм шинээр эхлээд явж байсан.
Тэр үед зөвшөөрөл гарахгүй удаад байхаар байгууллагад асуудал үүссэн. Ялангуяа шинэ баг ажиллаж байхад тодорхойгүй байдал үүснэ гэдэг асуудал. Тэгээд бид эхэлье гээд simple эхлүүлсэн. Энэ нь шийдэл нь байсан. Эхлэхээр юмс өөр тийшээ болж дараагийн боломж бий болдог. Энэ нь зөв, энэ нь буруу байсан юм байна гээд зах зээл дээр сайжруулах ёстой юм байна гэдгийг ойлгодог. Тэр хооронд баг илүү сайн баг болж ажиллаад хурдан хийдэг, хоорондоо мэдээлэл солилцоод, соёл бүрдэж байгаа юм. Тэгэхээр шийдлийг юу гэж харж байсан гэхээр ерөөсөө л эхлэх ёстой. Ялангуяа технологийн компаниуд. Зөв ч бай буруу ч бай өөрийнхөө бүтээлд итгэж л байгаа бол эхэлсэн тохиолдол түүнийгээ байнгын сайжруулах процесс явж л байдаг. Өөр газрууд болон манай дээр маркетинг нь сайн болж байгаа компаниуд тэр соёлыг чиглүүлээд сурсан байдаг. Эхлээд дагаж байгаад дараа нь чиглүүлээд түүнийгээ сайжруулаад явах учраас үүнээс айх ёсгүй юм байна гэж бодсон. Алдаа нь хоорондоо мэдээлэлгүй байдлаас болоод багийн уур амьсгал эвдэгдэх байдал үүсээд зарим хүмүүс нь гараад залуучуудыг тогтоож барих нь том асуудал. Тодорхойгүй байдлаас simple нээгдэх хүртэл 2016 оны дундаас 2020 онд гэхээр гурван жил зарцуулсан. Банк болно гэж бодож байгаад нэг өдөр шийдээд simple апп болсон. Хүлээгээд байвал хүлээгээд л байх юм байна гэж бодоод хийж эхэлсэн.