Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Мод тарьдаг иргэн Э.Дуламжав өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандан үг хэлжээ. Ингэхдээ тэднийг хартал шэйр хийхийг хүссэн юм.
Тэрбээр бичихдээ, "Хүндэт У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө! Э.Оюун-эрдэнэ Ерөнхий сайд аа!
Надад арван цэрэг хоол ундтай нь өгвөл Баянзүрх хайрхныг таван жилийн дотор ойжуулж чадахаар байна. Цэргүүдээ дэмий тэжээж байхаар мод тарьдаг ядаж салаа цэрэгтэй болмоор байна. Хятадад зөвхөн мод тарьдаг 60 мянган цэрэгтэй болсон байна. Цэргүүд маань албаа хааж дуусаад нутаг орондоо, Монгол улс даяар мод тарьж ургуулдаг хүмүүс болвол цөлжилтийн эсрэг нэг ажил амжилтад хүрнэ" гэжээ.