СХД-т байгуулж буй спорт цогцолборын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд нийслэл, дүүргийн боловсролын газрын удирдлагуудтай уулзлаа. Боловсролын удирдлагыг анхан шатанд хэрэгжүүлж буй сурган хүмүүжүүлэгчид тулгамдсан асуудлуудаа нэрлэжээ. Үүнд:
- Аймаг, нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн бүтэц, орон тоо 2008 онд баталсан бүтцээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл тухайн үеийн сургууль цэцэрлэг, суралцагчийн тоог өнөөдрийнхтэй харьцуулах боломжгүй юм.
- Сургууль, цэцэрлэгүүдийг удирдлагаар хангаж, чиглүүлэх ёстой байгууллагынх нь мэргэжилтнүүд 650 мянган төгрөгийн цалинтай байгаа тогтвортой ажиллах боломжийг бууруулж байна.
- Сургууль, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах шаардлагатай.
- Нэг багшид оногдох хүүхдийн тоог цөөлөх нь сурлагын чанарыг ахиулах гарц юм.
- Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах
- Хөрөнгө оруулалт жил дамнадаг байдлыг халах. Боловсролын салбарт нэг аж ахуйн нэгж олон тендэр зэрэг авах нь бүтээмжийг бууруулж олон жил дамнах үндэс болж байна.
- Орон сууны шинэ хорооллууд зураг төсөлдөө сургууль цэцэрлэг байгуулна гэж оруулдаг ч ашиглалтад ороход хасагдсан байдаг.
- Эрэгтэй багш нарыг бэлтгэх, боловсролын салбарын жендэрийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэж тулгамдсан асуудлуудаа тодорхойлжээ.