Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр Монголын үндэсний олимпын хороонд албан ёсоор хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ.
Тэрээр аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, МҮОХ-ны удирдлагуудад хүсэлтээ өөрийн биеэр аваачиж өгөв. Энэ үеэр тэрээр “Миний хувьд 60 килограммын жинд Азидаа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан. ДАШТ-орох шалтгаан гэвэл, саяын олимпод ялагдсан ОХУ-ын тамирчинтай дахин тулалдаж даагаа нэхэх боломжтой болж байгаа. Нөгөөтэйгүүр би 25 настай. Энэ нь миний оргил нас. Нэг жил хүлээж үнэхээр чадахгүй. Энэ удаагийн дэлхийн аваргаар өөрийгөө харуулмаар байна. Миний хувьд сүүлийн боломж ч байж магадгүй. Надад боломж олгооч” гэсэн юм.