Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А-255 дугаар тушаалаар энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн,
- өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800.0 мянган төгрөг
- худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750.0 мянган төгрөг
- улаанбуудайн элит үрийг 1050.0 мянган төгрөг
- үржүүлгийн үрийг 950.0 мянган төгрөг
- овъёосны үрийг 800.0 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гарлаа.
Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо, дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт, Ковид-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзсан болно.