Шинэ Зеландын Маори намаас тухайн улсын нэрийг солих санаачлага гарган олон нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэж үзжээ. Намын гишүүд Шинэ Зеландын уугуул иргэдийг төлөөлдөг бөгөөд нэрийг Аотеарао гэж нэрлэх нь зүйтэй гэжээ. Энэ нь уугуул иргэдийн хэлээр Шинэ Зеланд гэсэн үг юм. Ингэж солих нь үндэсний соёлоо сэргээх чухал алхам гэж үзэж байна. Тэр ч байтугай бүх хот тосгодын нэрийг хуучны Маори хэл рүү хөрвүүлэх хэрэгтэй уриалгыг гаргасан байна. 1910 оноос хойш хэрэглэгдэхээ байсан Маори хэлийг одоо Шинэ Зеландын нийт хүн амын 3 хүрэхгүй хувь нь л мэддэг байна.
Энэ санаачлага олон нийтийн дунд нэлээн маргаан дэгдээгээд буй. Харин үндэсний үзэлтэй зарим бүлэг идэвхитэй дэмжиж байгаа юм. Маори намын удирдлагууд хэлэхдээ “Бидний хэл соёлыг хүчээр дарангуйлан устгасан. 21 дүгээр зуунд бид төрөлх хэлээ сэргээж олон улсад тунхаглах хэрэгтэй” гэжээ.