Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн гурав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.09.14/ боллоо. Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын дэвжээнд халдвар гарсан тул тэрбээр энэ удаагийн башёг өнжиж буй. Түүний эзгүйд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Таканошог давж, гурав дахь даваагаа авчээ. Өдгөө 29 настай түүний хувьд башёгийн эхний хоёр өдөр Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн зэрэг хүчтэй өрсөлдөгч нараа дараалан буулган авсан. Тэрүнофүжи, Кирибаяама Б.Лхагвасүрэн тэргүүтэй долоон бөх нэг ч унаагүй башёг тэргүүлж байна
Монгол бөхчүүдийн тухайд Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар өчигдөр давсан бол Хошорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан, Тамаваши Б.Мөнх-Оргил нар өвдөг шорооджээ. Өнөөдөр Кирибаяама болон Ичиножо нар хоорондоо барилдана.