Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 6,266 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 195, II тунд 692, нэмэлт сэргээх тунд 5,617, нийт 6,504 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.2 хувьд хүрчээ.
Зорилтот бүлгийн буюу 2841 (23.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 64.329 (72.4 хувь), 16-17 насны 25.527 (75.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг: