ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: “Арбидол”-ыг өвөрмөц үйлдэлтэй эмийн төрлөөс ерөнхий үйлдэлтэй эмийн төрөлд оруулж өгсөн. Эмчилгээнээс хассан зүйл огт биш.
Арбидол эм нь ерөнхий үйлдэлтэй эм. Өмнө нь энэ эмийг томуу, вирусийн гаралтай үйлдэлд ашигладаг байсан. Энэ нь эрт дээр үед гарсан эм. Үүнийг вирусийн гаралтай өргөн хүрээний өвчинд хэрэглэж байгаа, цаашдаа ч хэрэглээд явна. Саяны хасалт гээд байгаа нь хасалт биш. Энэ бол Sars-Cov-2 буюу коронавирус Арбидол зөвхөн өвөрмөц үйлдэлтэй эмийн төрлөөс нь ерөнхий үйлдэлтэй эмийн төрөл рүү нь л оруулж өгсөн. Энэ эм нь Sars-Cov-2 зориулж гарсан эм өөрөө биш. Тэгэхээр өвөрмөц үйлдэлтэй гэдэг эмнээс нь хасаад ерөнхий үйлдэлтэй эм рүү нь оруулж өгсөн. Өмнө нь ч хэрэглэж байсан. Энэ эмийг уугаад маш олон хүмүүс эдгэсэн. Үүнийг мэдэж байгаа. Түүнээс биш эмчилгээнээс хассан зүйл огт байхгүй.