Иргэн Г.Хажидмаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд газрын асуудлаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас хүсэлтийн хариугаа нэхэж хотын захиргааны гадаа мэдээлэл хийлээ.
Иргэн: Хажидмаа, "Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, өрх толгойлсон ээжүүд нийлээд гурван сард хүсэлт өгсөн. Бид хэд нэгдээд жил болгон ногоо тарьдаг байсан юм. Э.Бат-Үүл дарга талбай гаргаад ногоо тариулдаг байсан. Гэтэл энэ жил нийслэлийн төсөв байхгүй гээд биднийг ногоо тарьдаг талбай руу гаргаагүй. Тэгээд бид өөрсдөө газраа аваад ногоо тарьдаг больё. Өөрсдөө ажиллаад, хураагаад, зараад амьдрал ахуйгаа дээшлүүлье гээд гурван сард хүсэлт өгсөн боловч одоо хүртэл шийд байхгүй.Сонгино хайрхан дүүргийн газрын албаны дарга н.Батцагаан утсаар шууд өгөхгүй гэдгээ илэрхийлсэн.
Иргэн хүн хуульд заасныхаа дагуу улсынхаа газраас аваад яагаад ногоо тарьж болохгүй юм. Өнөөдөр Монгол улсад хэн дуртай баячууд, Хятадын хамаарал бүхий хүмүүс нь Богд ууланд га,гагаар нь газар аваад барилга барьдаг болсон юм байна. н.Билэгт гэдэг хүн хавдрын эмнэлгийн гадаа газар аваад барилга барьж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн яамны урд музей байсан газар музейг нь буулгаад барилга барьж байна. Ийм эрх дархтай хүмүүстээ газар өгдөг байж яагаад ядарсан иргэддээ алгын чинээ газар харамлаад ногоо тарих эрхийг нь боож хаагаад байгаа юм бэ? Энэ асуудлаар аргаа бараад тэсвэр тэвчээр алдагдаад өнөөдөр хотын захиргааны гадаа ирж байна" гэв.