Өнгөрсөн сард Туул голд нутагшуулдаг үржүүлгийн минжнээс коронавирусийн халдвар илэрсэн юм. Энэ нь Монголд хүнээс амьтанд халдварласан халдварын анхны тохиолдол болж бүртгэгдсэн билээ.
Энэ талаар НБОГ-ын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар, “Наймдугаар сард манай ажилтнууд коронавирусээр өвчилсөн. Тэр үеэр минжнүүдэд халдварт өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн. Иймд бид ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хандахад, минжнүүдээс шинжилгээ авч, эмчилгээнд явуулсан. Харин одоо тэдгээр минжнүүд эрүүл саруул болж эдгэрээд ирсэн" гэжээ.
Харин Зооноз өвчин судлалын газраас өгсөн мэдээллээр, тухайн минжнүүдээс шинжилгээ авч оношлоход шинж тэмдэг илэрсэн долоон минж коронавирусийн дельта мутациар халдварласан байсан. Эмчилгээнд нийт 50 минж хамрагдсан бөгөөд долоо хоногийн дотор бүрэн эдгэрч гарсан байна.