Цар тахлын тархалт нэмэгдсэнээс эрүүл мэндийн салбарынхны ажлын ачаалал ихсэж, хүний нөөцийн дутагдалд орж эхэлжээ. Ийм хүнд нөхцөлд эрүүл мэндийн салбарт резидент эмч нарын үүрэг оролцоо чухал хэрэгтэй байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох, Эмнэлгийн ажилчдын хомсдтол үүсэх 2-3 шалтгаан байна.
Нэгдүгээрт, Эмч, мэргэжилтнүүд халдварт өртөж байна. Нийт халдварын 2.3 хувийг эрүүл мэндийн салбарынхан эзэлж байна. Халдвар гарснаас хойш 50 мянга гаруй эмч, ажилчид халдварт өртсөн нь нөлөөлсөн. Эмнэлгийн ажилчид гадуур, эмнэлгийн бус орчноос халдвар авах нь улаан бүсэд ажиллахдаа халдвар авахаас өндөр байна.
Хоёрдугаарт, Орон нутгийн эмнэлгүүдэд орны хүрэлцээ маш бага байна. Улаанбаатар хоттой харьцуулахад орон нутагт байрны нөөц боломж муу байдаг. 9-р сарын 10-ны мэдээгээр орон нутгийн эмнэлэгт 15320 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 12700 нь хөнгөн хэлбэрийн өвчтөн байна. Олон улсын зөвлөмжийн дагуу хөнгөн хэлбэрийн өвчтөн гэрийн тусгаарлалтад байж, эмчлүүлэх заалттай. Тэгэхээр хөнгөн өвчтөнүүд эмнэлгийн ор дүүргэн, эмнэлгийн ажилчдын ачааллыг нэмэгдүүлж байна гэлээ.
Иймд хувийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийг ковидын эсрэг арга хэмжээнд сайн дураараа ажиллахыг эмя-наас уриалж байна. Мөн эрүүл мэндийн салбарт сайн дурын ажилтнуудыг сурган ажиллуулах талаар мэдээллээ.