Монголын боксын холбоо Ерөнхийлөгчөө сонгосон орой МУГТ Э.Цэндбаатар бусад тамирчдадаа зодуулсан билээ. Тэрбээр энэ сарын 12-нд “зодуулсандаа гомдолгүй, бүх зүйл миний буруу” гэсэн мэдэгдэл хийсэн ч энэ асуудлыг хэрхэн шийдэж, хэн хариуцлага хүлээх талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү,
“Хэрэг гарсан оройноос эхлээд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Э.Цэндбаатарыг боксын хүнд жингийн тамирчид болох Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нар зодсон гэх мэдээлэл гарсан. Одоогоор яг хэн буруутай гэдгийг тогтоох боломжгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон мэдээлэл гарч байна. Хэрэгт холбогдогчдыг саатуулсан, баривчилсан зүйл байхгүй. Одоогоор зөвхөн шалгалтын шатанд явж байна. Э.Цэндбаатарын гэмтлийн зэргийг тодорхойлох Шүүх эмнэлгийн дүгнэлт, хариу гарсан үед Эрүүгийн хэрэг үүсгэж шалгана” гэлээ.