Хойд Солонгос алсын тусгалт баллистик пуужин туршсан тухай мэдээллийг Солонгосын төв телевиз Даваа гарагт мэдээллээ. Энэ шинэ төрлийн зэвсгийг хөгжүүлэхийн тулд хоёр жилийн хугацаа зарцуулжээ.Тухайн улсын төрийн мэдээллийн хэрэгсэл, “Энэ зэвсэг нь БНАСАУ -ын эсрэг дайсагнасан бидний аюулгүй байдалд заналхийлэх явдлыг нугачин дарах болно” гэсэн байна.
Өмнөд Солонгосын мэдээлж байгаагаар, энэ бол хойд Солонгосын энэ жил хөөргөж байгаа хоёр дахь баллистик пуужин бөгөөд өөр хэд хэдийг туршсан байж болзошгүй гэжээ.
Орон нутгийн “Родонг Синмун” сувгаар тухайн пуужинг амжилттай хөөргөж байгааг үзүүлсэн байна. Харин олон улсын хэвлэлүүд энэ пуужинг Жой Байденийг ажлаа авснаас хойш хамгийн анхаарал хандуулахуйц аюултай зэвсэг гэжээ. Энэ явдлын дараа Өмнөд Солонгос болон Японы батлан хамгаалахын төлөөлөгчид уулзаж ярилцахаар болжээ. Ажиглагчдын үзэж байгаагаар олон улсын хориг арга хэмжээнүүд чангарах төлөвтэй боллоо гэж таамаглаж буй юм.