Саяхан БНАСАУ -ын удирдагч Ким Жон Ун цэргийн парад дээр олон нийтийн өмнө гарахдаа ихээхэн жин хаяж, өнгө зүс орсон харагдсан нь олон нийтийн анхаарлын төвд байна. АНУ -ын томоохон хэвлэлүүдэд ч түүний өнгө зүс орсон байгааг онцолжээ. Ажиглагчид түүнийг өөрийн үндсэн жингээс хавьгүй турсан нь их эрч хүчтэй харагдуулж байна гэв. Тэрбээр индэр дээр гарч үг хэлээгүй ч ажилтнууд болон цэргүүдтэй инээмсэглэн мэндэлжээ. Ингээд зогсохгүй хэвлэлүүдэд түүний талаар, цайвар өнгийн хослол өмссөн байгаа нь шөнийн парадыг гийгүүлж байна гэх мэтээр нийтэлжээ.
Мөн түүнийг угтаж авсан хүүхдүүдийг үнсэж байгаа нь түүнийг гайхалтай харагдуулж байсан гэдгийг орон нутгийн мэдээллүүд ч онцлов.
Ким Жон Ун сүүлд олон нийтийн өмнө гарахдаа маш их жин хаяж ядарсан царайтай харагдаж байсныг түүний амьсгалын замын өвчин хүндэрсэн гэж хэвлэлүүд таамаглаж байсан юм. Тэрбээр өмнө нь 300 pound буюу ойролцоогоор 136 кг орчим жинтэй байсан бол одоо 110 кг болж багасчээ. Ким Жон Ун маш их тамхи татаж архи уудаг бөгөөд төрөлхийн зүрхний өвчтэй гэх мэдээлэл бий.