Өнгөрөгч 2020 онд Австрали улс Засгийн газрын хяналтын тухай хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, цагдаа болон тагнуулын байгууллага ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэж буй иргэдийн гар утас, сошиал медиа хаягуудаас нотлох баримт цуглуулах эрхтэй болсон юм. Жил гаруйн хугацаанд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байсан энэ хуулийг хууль хяналтын байгууллагын шууд оролцоогүй хэрэгжүүлэх хүндрэлтэй байсан учир Австрали улсын хууль тогтоох байгууллагаас энэ эрхийг шууд цагдаа болон Австралид үйл ажиллагаагаа явуулж байгаа үүрэн телефон, интернэтийн эрх өгөх байгууллагууд хамтран хэрэгжүүлэх эрхийг нээлттэй болголоо.
Энэ хуулийг баталснаар Австралийн цагдаа, тагнуулын байгууллага шүүгчийн зөвшөөрөлгүйгээр сэжигтэй гэж үзсэн иргэдийн гар утсанд фейсбүүк, сошиал медиа хаягийг хянах бүхий л эрхтэй болж байгаа юм. Австрали улсын иргэдийн хувьд хувийн мэдээлэл эрсдэлд орж хэн дуртай нь албан тушаалаа ашиглаж хувийн мэдээлэлд халдах боломжтой болж байна гэж шүүмжилж байгаа юм. Харин эрх баригчдын мэдэгдэж байгаагаар энэ хуулийн хүрээнд терроризм, хүүхдийн хүчирхийлэл, санхүүгийн болон татвараас зайлсхийх зэрэг гэмт хэргүүдийг шалгахад дөхөм болох учиртайг онцлон мэдэгдлээ.
Эх сурвалж: CNN