Женнифер Лопез болон Бен Аффлек нар өнгөрсөн Баасан гарагт хамтдаа олон нийтийн өмнө албан ёсоор гарсан нь тэдний харилцааг баталгаажууллаа хэмээн олон улсын хэвлэлүүд онцоллоо. Шар хэвлэлүүд тэдний харилцааг Беннифер 2.0 гэж нэрлэж байна. Тэд Бен Аффлекийн кино болох "The Last Duel" киноны нээлтийн ёслолын ажиллагааны үеэр улаан хивсэн дээгүүр алхсан юм. Хосууд олон нийтийн өмнө хөтлөлцөн тэр ч байтугай үнсэлцсэн нь зураглаачдын дуранд буужээ. Өнгөрөгч сард тэдний хамтдаа байгааг зургийг шар хэвлэлүүд нууцаар дарсан ч тэд харилцаагаа албан ёсоор баталгаажуулаагүй байсан юм. Ирэх жил 50 нас хүрэх Бен Аффлек болон өдгөө 52 настай Женнифер Лопез нарын харилцаа 2001 оноос эхэлсэн түүхтэй. Улмаар 2002 онд сүй тавьж нэг гэрт орсон боловч 2004 оны эхээр хоёр тийшээ болсон. Хоёр одын шүтэн бишрэгчид энэ мэдээг сайнаар хүлээж авсан бөгөөд олон нийтийн сүлжээгээр тэднийг хүүхэдтэй болох болсон гэж шуугиж эхэллээ.
Эх сурвалж: CNN