ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр ₮Бид цаашид PCR шинжилгээгээр баталгаажсан ковидийн тоог албан ёсоор зарлах болно. 2021 оны 5-6 дугаар сард мутацилагдсан вирус орж ирсэн тул хурдавчилсан оношилгоонд суурилж, иргэдийг эмчилгээнд оруулж байсан. Тэгвэл өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан энэ шийдвэрийг хүчингүй болгож байна.
Есөн аймагт 11 төрлийн түргэвчилсэн оношлуур хэрэглэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж үзэхэд, 11 хувьд нь хуурамч эерэг хариу гарч байна.
Тэгэхээр өвчлөөгүй иргэдийг тусгаарлан, эмчилгээ хийж байна гэсэн үг. Тиймээс цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд халдвар авсан гэж тооцно. Мөн шинж тэмдэг илэрсэн бол халдвар авсанд тооцно. Ингэснээр тархалтын тоо тодорхой хэмжээгээр буурах байх гэв.