АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ковидтой тэмцэх шинэ төлөвлөгөөгөө өчигдөр Цагаан ордны индэр дээрээс зарлалаа. Вакцинжуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх талаар тусгасан шинэ төлөвлөгөөгөө тэрээр 100 сая иргэнд хүрнэ гэж хэллээ. Энэ төлөвлөгөөг АНУ-ын хүн амын дунд тархаад байгаа вирусийн тоог хумих, шинжилгээний тоог олон болгох, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнд саад болж буй хүмүүстэй тэмцэх зорилготой болохыг онцолсон байна.
Сүүлийн үед АНУ өдөрт бүртгэгдэж байгаа тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа юм. Мөн АНУ-ын иргэдийг вакцинд хамрагдах идэвх сул байгааг онцлоод идэвхтэй байхыг уриалжээ. Мөн тэрээр "Цар тахлын эсрэг тэмцэх бидний шинэ төлөвлөгөө нийт таван хэсгээс бүрдэнэ. Сайн дурын ажилчдыг олноор нэмж шинжилгээ авах түргэвчилсэн цэгүүдийг нэмнэ. Вакцинжуулалтын ажлыг хурдасгах үүднээс айл өрх болгонтой тулж ажиллана” гэжээ. АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын 40 гаруй сая тохиолдол илэрч, 600 мянган гаруй хүн нас баржээ. Жо Байден "Бид бүхэн хэсэгхэн хугацаанд тэсэх хэрэгтэй АНУ даван туулах болно” гэжээ. Саяхан тус улсын 49 мужаас халдварын "MU" хувилбар илэрч олон зуун хүн халдвар авч байгаа нь тус улсын санаа зовинох асуудал болоод байна. Коронавирусийн “MU” хувилбар нь дэлхийн олон оронд тархаад буй “Дельта” хувилбараас илүү халдварлах чадвартай юм. АНУ-ын Калифорни мужид “MU” хувилбарын хамгийн олон буюу 384 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: CNN