Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өвлийн улиралд мөстөж халтиргаа гулгаа ихээр үүсэхээс сэргийлж халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг нийтийн эзэмшлийн гудамж, замын уулзварын өгсөх хэсэгт болон автобусны буудлууд, нар тусдаггүй газарт хийж байна.
Халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг 2017-2020 онд нийт 10926,5 мкв талбайд буюу 12 уулзвар, 24 автобусны буудалд хийсэн бөгөөд энэ онд нийт 6570 мкв талбайд буюу дөрвөн уулзвар, 16 автобусны буудалд хийхээр ажиллаж байна.
Өнгөрсөн шөнө Төв номын сан баруун зүүн, Оргил баруун зүүн, ЧДЗДТГ-ын автобусны буудлуудад халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг нэмж хийснээр нийт 16 автобусны буудалд халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийгээд байна. Хучилтыг бүрэн барьцалдуулж, хатааж цэвэрлэснээр ашиглалтад оруулна.