Энэтхэг улс байгуулагдсаны 75 жилийн ойн өдрүүд тохиож байна. Энэ үеэр тус улсын Ерөнхий сайд Нерендра Моди ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор нэг их наядаас илүү ам.долларыг зарцуулна гэдгээ амаллаа. Ингэхдээ залуучуудыг технологийн салбарт ажиллуулж, тэднийг эх орондоо шинэ гарааны бизнесүүдийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна.
100 тэрбум рупигий өртөгтэй энэ төслийг “Гат Шакти” гэж нэрлэжээ. Мөн гадаад худалдаа, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжиж экспортыг нэмэгдүүлэхээ амласан байна. Ингэснээр Азийн гуравдагч том эдийн засаг улам хүчтэй болно гэдгийг Нерендра Моди онцоллоо. Түүнчлэн засгийн газар 13.5 сая ам.долларыг дэд бүтцэд төсөвлөж хот тосгодын бүтээн байгуулалтад зориулна гэжээ. Гэвч Нарендра Модигийн амлалт цар тахлын улмаас уналтад ороод байгаа эдийн засгийн одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад итгэхэд бэрх сонсогдож байгаа гэдгийг хэвлэлүүд онцолж байна.
Тус улсад цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа уналтад орж, дотоодын нийт бүтээгдэхүүн 7.3 хувиар буурч, инфляци өсөн, ажилгүйдэл нэмэгдээд байгаа билээ.
Эх сурвалж:CNN