Афганистаны нийслэл Кабул болон Бадакшхан хотуудад Талибаны засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Хэдэн өдөр үргэлжилсэн цуглаан өнөөдөр ширүүсэж, эмэгтэйчүүд цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүсжээ. Талибаны цэргүүд тэдний өөдөөс хүч хэрэглэж эмэгтэйчүүд хүнд гэмтжээ.
Жагсагч эмэгтэйчүүд "Талибаны шинэ засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэж байна" гэх уриа лоозонг барин жагсаж байна. Мөн тэд дэлхий нийтээс тусламж хүсч байгаагаа илэрхийлжээ.
Талибанчууд шинэ засгийн газартаа эмэгтэй сайд байлгахгүй гэдэг шийдвэрийг сүүлд гаргасан бөгөөд тэднийг ажил хийх ёсгүй хэмээн үзэж байгаа юм. Олон улсын зүгээс Талибаны засгийн газрыг хүний эрхийг дээдлэх амлалтдаа хүрэх ёстой гэжээ. Мөн тэд Афган эмэгтэйчүүд ёс суртахууны хэргээр шоронд хоригдож байгааг эсэргүүцжээ. Тодруулбал, талибууд Афганыг эзэлснээс хойш эмэгтэйчүүдийн ёс суртахууны хэргээр шоронд орох явдал 50 хувь нэмэгджээ.
Эх сурвалж: BBC