“2.20 Books” цахим номын дэлгүүрийн үүсгэн байгуулагч Ц.Ану
15 настай Ц.Ану охин Сэлэнгэ аймгаас хотод суралцахаар ирсэн. Сэлэнгэ аймагт номын дэлгүүр байдаггүй болохоор үеийнхэн нь дуртай номоо захиалж уншихад төвөгтэй байдаг. Энэ асуудлыг шийдэж тэрбээр цахимаар номын захиалгыг нь аваад сумынхаа хүүхдүүдэд ном захиалж өгч явуулдаг болжээ.
-10 дугаар ангид сурдаг. 2.20 books гээд инстаграм хуудас ашиглаад номын захиалгаа аваад хүүхдүүддээ хүргэж өгдөг-
Намайг Ц.Ану гэдэг. Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирсэн. Томүжин Альтернатив сургуулийн 21 аймаг төслөөр ирсэн. 10 дугаар ангид сурдаг. 2.20 books гээд инстаграм хуудас ашиглаад номын захиалгаа аваад хүүхдүүддээ хүргэж өгдөг. Хөл хорионы үеэр Мандал суманд гэртээ байсан болохоор ном авч унших гэхээр асуудалтай, номын дэлгүүр ерөөсөө байдаггүй байсан. Тэгээд найзтайгаа ярьж байгаад би яагаад номын дэлгүүр нээж болохгүй гэж бодоод номын дэлгүүрээ нээгээд 2-3 сар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо болохоор хүүхдүүд ямар ном авахыг хүсэж байна тэр номыг нь захиалаад Зүүнхараа руу буюу Мандал сум руу явуулахаар над шиг 15 настай охин номыг маань аваад хүргэлтээр авах хүсэлтэй хүмүүст нь хүргэж өгөөд номоо өөртөө амар хялбараар унааны мөнгө гэхгүйгээр авах боломжтой болсон байгаа.
-Ном уншсанаар хамгийн энгийн аргаар өөрийнхөө тархийг хөгжүүлж чаддаг-
Олон зүйлийг харж чаддаг болдог юм шиг санагддаг. Тийм болохоор олон мянган хүн ам, сумынхаа хөгжилд миний оруулж чадах хувь нэмэр нь бол ном зарах гэж бодож байгаа. Цаашдаа манай Мандал сум шиг хөгжиж байгаа ч гэсэн бага зэрэг асуудалтай, номын дэлгүүр байхгүй тиймэрхүү газруудад өөрийнхөө хүчээр номын дэлгүүрээ босгох бодолтой. Өөр өөр алслагдсан сум орон нутгийн хүүхдүүд ч гэсэн ном уншиж илүү их мэдээ, мэдээллийг түгээгээсэй, номыг илүү хайрлаасай гэж хүсдэг. Ном уншихыг хүсвэл өөртөө тохирсон зөв номыг олоосой гэж хүсэж байна. Өөртөө тохирсон номоо уншсан чинь номоосоо холдмооргүй санагдаад шөнө унтахгүйгээр нэг номыг уншаад дуусгаж байсан.
-Шүлэг янз бүрийн өгүүллэг, яруу найргийн ном гаргах зорилготой-
Миний мөрөөдөл зорилго гэвэл ном уншаад надад гарсан өөрчлөлт дээрээ тулгуурлаад яривал ном уншсанаар би илүү их сэтгэдэг болсон. Шүлэг янз бүрийн өгүүллэг, яруу найраг бичдэг болсон. Энэ талаараа өөрийн гэсэн ном гаргах зорилго, мөрөөдөлтэй байгаа.
-Чиний бодолд ямар нэг санаа байгаа бол тэрийгээ шууд хийгээрэй-
Миний үеийнхэн миний бодлоор маш мундаг. Нийгэмдээ хэрэгтэй гоё гоё санаа гаргадаг. Гэхдээ яагаад ч юм тэрийгээ хийх зориггүй байгаад байдаг. Итгэлгүй байгаад ээж аав нь, багш нь ч юм уу чи чадахгүй шүү дээ гэхээр больчихдог. Миний бодлоор алдсан ч хамаагүй тэдгээр зүйлүүдээ оролдоод хийгээд үзээрэй гэж хүсэж байна. Тэр зүйл чинь нэг хүний, арван хүний амьдралд аягүй гоё өөрчлөлт оруулж. Тиймээс чиний бодолд ямар нэг санаа байгаа бол тэрийгээ шууд хийгээрэй гэж хүсэж байна.