Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Мэргэжлийн боловсролын бодлого, зохицуулалтын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Улмаар зарим их, дээд сургуулийг хотоос нүүлгэх, үүнд ХААИС-ийн зарим бүрэлдэхүүн сургуулийг Дархан-Уул аймаг руу нүүлгэх төлөвлөгөөг танилцуулахыг хуралдаанаас үүрэг болгожээ.
Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: "Ерөнхий сайдын зүгээс дээрх сургуулиудыг орон нутаг руу шилжүүлэх буюу төвлөрлийг сааруулах стратегиа танилцуулах үүрэг даалгаврыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд өгсөн. Уг асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ" гэв.