Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Есдүгээр сарын 8-ны өдөр 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдэгдсэн. Газар хөдлөлтийг хүний мэдрэгдэх биед 3-3,5 магнитудын хэмжээтэй мэдрэгдсэн гэж үзэж байгаа. Зургаагаас дээш магнитудын газар хөдөлбөл байшинд нуралт үүсэх эрсдэлтэй гэж үздэг байна. Тэгвэл газар хөдлөлтийн үед гудамжинд эсвэл гэртээ байхдаа ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө мэдээлэл бэлтгэлээ.
- Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй
- Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
- Айж сандарч болохгүй, газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл бол ихэвчлэн нэг минут л үргэлжилдэг. Та бат бөх ширээн доогуур орж толгойгоо хамгаалах, цонх, овор ихтэй тавилгаас хол байх нь чухал
- Гудамжинд явж байгаа бол задгай талбайд очих нь зүйтэй
- Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
- Гадагш гарах гэж яарах хэрэггүй. Хаалгаа онгойлгох, цахилгааны хэрэгслээ нэн яаралтай салгах нь чухал
- Газар хөдлөлтийн чичиргээ зогссоны дараа гэрээсээ гарахдаа цахилгаан шат огтхон ч ашиглаж болохгүй. Заавал шатаар доошоо буух
- Байшин эсвэл оффисын ажил дээрээ байвал тайван байж, толгойгоо хамгаалж ширээн доогуур орох гэрэл, тааз, цонхноос хол байх
Иргэд энэ үеэр элдэв цуу ярианд автахгүй байх нь чухал. Газар хөдлөлтийн үед нуу, суу, хүлээ гэсэн зарчмаар явах хэрэгтэй.