Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Засгийн газрын 43-р тогтоолтой холбоотойгоор авто замчдын ХАБ-ын зардлаас нь танаж, хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг олгохгүй байна. Авто замын салбарынхан маш хортой нөхцөлд ажилладаг. Энэ хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлаас нь бүр нийслэлийн хот замын газартай холбоотой газруудаас танаад эхэлсэн. Дээр нь авто зам засвар ашиглалтын санхүүжилтийг дөрвөн сараас хойш нэг ч санхүүжилт өгөөгүй байж байгаад саяхан санхүүжилт орсон. Долоо хоногийн өмнө хагас дутуу санхүүжилт ороод хоёр, гурван сар цалингаа аваагүй байж байгаад авч байгаа юм. Дээр нь бүтэц зохион байгуулалттай орон тоогоо хэмнэ гэсэн гээд нөгөө ажилчдынхаа орон тоогоо хэмнээд захиргааныхаа орон тоог хэмнэхгүй байгаа. Өдрийн нарнаас үдшийн бүрий хүртэл ажиллаж байгаа хүн 800 мянган төгрөг авч байна. Түүнээс нь юуг нь хэмнэх гээд байгаа юм. Цалин хөлснөөс нь танаад цалинг нь бууруулаад, хөдөлмөрийн төсвийнх нь үнэлгээг нь бууруулж байна" гэлээ.
Мөн Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв "Сүүлийн үед засгийн газар тэр тусмаа төрийн өмчийн хороо, зам тээврийн яам ажлаа хийхээ байсан. Хятад компаниар дүүрсэн. Монголын үндэсний компаниуд ажилгүй болсон. Та нар өөрсдөө судлаад үзэж болно. Сүүлдээ хятад компаниуд нь монгол компаниудаа тусална гэж авчхаад мөнгийг нь өгөхгүй концесс нэрээр баахан зам авчхаад компаниудаа дампууруулаад байна. Өнөөдөр замын салбарын компаниуд бараг бүгд дампууралд орчихсон судалгаа, шинжилгээ хийгээд үзвэл. Одоо энэ том, томоохон бүх төслүүд Таван толгой чиглэлийн замууд, Шаамарын замууд, Өвөрхангай замууд бүгдийг нь судлаад үз. Бүгд хятад дандаа доор нь монгол компаниуд. Тэгээд санхүүжилтээ засгийн газар өөрөө өгдөггүй. Өгдөггүй байж одоо хэмнэлт гэсэн юм яриад байна. Та нар бод л доо дөрвөн сараас хойш санхүүжилт аваагүй. Төрийн өмчийн хороо даргаа байн байн сольдог болчихсон. Одоо манай авто замын газрын дарга хоёр гурав дахиа солигдож байна. Цалингаа нэмүүлэхгүй боломжоороо ажиллая гэхээр танаад, хэмнээд өгөөч ээ гээд ийм яриад байгаа нь зохисгүй байна. Нэгдүгээрт өөрсдөө хийх ёстой ажлаа хий. Санхүүжилт мөнгөө өгдөг бол, хятадуудаа ажиллуулахаа боль. Тэгж байж дараа нь энийгээ хий гэдэг шаардлагыг л автозамын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хүргэж байна" гэж хэлсэн юм.