Токио хотын дээд шүүх тус улсын парламентын гишүүн асан Акимото Цукасүд авилга, хээл хахуулийн хэргээр дөрвөн жил шоронд суух шийдвэр гаргалаа. Мөн 7.58 сая иенийн торгууль ногдуулсан байна. Прокурорын байгууллагаас Акимотод таван жилийн хорих ял оноохыг шаардаж байсан боловч шүүхээс дөрвөн жилийн ял уншжээ.
Тэрээр 2017 оны наймдугаар сараас өнгөрсөн оны аравдугаар сар хүртэл дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Японд зугаа цэнгэлийн бүс, казино байгуулахтай холбоотой хөрөнгө оруулалтын төслүүдийг хариуцаж байжээ.
Мөрдөн шалгалтын явцад тэрбээр мөрийтэй тоглоомын бизнес эрхэлдэг Хятадын нэгэн компанитай холбоотой болох нь тогтоогдсон байна. Тус компани нь шинээр байгуулж буй аялал жуулчлалын томоохон газруудын хүрээнд үйл ажиллагаа явуулах казино байгуулах сонирхолтой байжээ.
Прокурорын байгууллагын мэдээлснээр, энэ компанийн төлөөлөгчид гаальд мэдүүлэлгүйгээр Японд хэдэн арван мянган ам.доллар бэлнээр оруулж ирсэн байна. Энэ мөнгийг Акимотод авлига хэлбэрээр шилжүүлсэн гэж мөрдөн байцаагчид сэжиглэж байна. Мөн энэ хэрэгт холбогдуулан Японд казино байгуулах тусгай зөвшөөрөл авахыг оролдож байсан Хятадын компанийн гурван ажилтныг баривчилжээ.
Акимотог 2019 оны арванхоёрдугаар сард баривчлан гурван сарын дараа батлан даалтад гаргасан байна.
Эх сурвалж: abcnews.go.com