Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Зам засварын ажилтай холбогдуулан Модны 2-ын дунд замыг өнөөдрөөс хаалаа. Хязгаарлалт энэ сарын 10-ны 06:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд авто замын 500 метр хүртэл асфальт-бетонон хучилтын ажлыг хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд зам хааж, дээрх засварын ажлыг хийж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар тус замын 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурь тавьжээ. Зам хаах жолооч нарыг дараах маршрутаар замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.