Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ 30 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн эрхэнд байсан хоёр эрхээс үндсэндээ татгалзаж байна. Ерөнхийлөгчийг шүүхийн танхим болон АТГ-ын даргыг санал болгох эрхээсээ бүрэн татгалзаж байна гэдэг тайлбар хийсэн. Энэ асуудалд УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүүгийн байр суурийг хүргэе.
Хуульч О.Баасанхүү “2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орсон. 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хуулийг баталсан байдаг. 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад, тэр гомдлыг дөрөвдүгээр сарын 28-нд Дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэдэг. Гомдлын гол үндэслэл нь Шүүхийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуулиудыг зөрчсөн байна. Тиймээс Үндсэн хуулийг зөрчсөн гэдгээр шийдэж өгөөч ээ гэдэг асуудал тавьсан. Үүнийг УИХ хүлээж аваад Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдсэн байгаа. Үндсэн хуулийн Их суудлын хуралдаан хуралдах гэж байгаа. Гэтэл гомдол гаргагч тал гомдлоосоо татгалзлаа гэж ийм байдлаар асуудал тавьсан гэж үзэж байгаа. Хуучин та бүгд санаж байгаа бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхад шүүх эрх мэдлийн гажуудал үүссэн байдаг. Шүүхийн тухай хуулийг батлагдангуут бүх шүүгч нарыг эрх мэдлийг хүчингүй болгосон. Нэг ёсондоо Монгол Улс даяар байдаг 500 гаруй шүүгч байлаа гэхэд бүгдийг нь огцруулсан. Дээрээс нь Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо түүнд гомдол гаргаагүй. Энэ байдлаас нь болоод ШЕЗ хүсэлт өгсөн байдаг. Энэ хүмүүсийг буцааж томилооч ээ гээд. Одоог хүртэл тэр 13 шүүгчийг шийдээгүй байгаа. Дараагийн тохиолдол нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед шүүх эрх мэдэл дээр дахиад асуудал үүссэн. Салхитын мөнгөний орд гэдэг хэрэг ярьдаг. Гэтэл зохион байгуулалттайгаар бас Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн, Нийслэлийн ерөнхий шүүгч, Иргэний танхимын ерөнхий шүүгч тэргүүтэй арваад шүүгч нарыг эрх мэдэлгүй болгосон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гэж байгаа байхгүй юу. Ерөнхийлөгч өөртөө зөвлөмж гаргаж байгаа юм. Үйлчилдэг хуулиараа бол Шүүхийн ерөнхий хүсэлт гаргах ёстой. Сахилгын хороо санал оруулах ёстой. Өөртөө зөвлөөд өөрөө хүчингүй болгож байгаа юм. Тэгсэн Салхитын мөнгөний ордоор гурван шүүгч л гэм буруу нь тогтоогдсон. Үлдсэн арваад шүүгчийг бүгдийг цагаатгаад ажил, албан тушаалд нь хоёр жилийн дараа томилж байгаа юм. Үүнд шүүх эрх мэдлийн гажуудал буюу хараат бус байдал гэж ойлголт байхгүй. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог томилох эрх мэдлийг Ерөнхийлөгчөөс салгая гэдэг асуудал тавьсан. Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд энэ бол буруу Ерөнхийлөгчид байх ёстой гээд ҮХЦ дээр асуудал тавьсан. Тэгэхээр гомдол гаргаж байгаа субьект нь Ерөнхийлөгч, иргэн Х.Баттулга биш учраас би өргөдлөөсөө татгалзлаа гэж өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Ингэснээрээ нэгдүгээр сарын 15-наас үйлчилж байгаа Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчлээд хуучин Ерөнхийлөгчид байсан Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог томилдог тэр эрх мэдэл нь автоматаар түүнээсээ татгалзаж байна гэж ойлгож болно. Нэгдүгээр сарын 15-нд Шүүхийн тухай хууль баталсан ч гэсэн Үндсэн хууль дээр маргаан үүсэхээр энэ нь түдгэлзээд Их суудлын хуралдаан хуралдсан бол тэр нь хүчингүй болох байсан. Хүчингүй болно гэдэг нь Ерөнхийлөгчид тэр эрх мэдэл нь очин гэсэн үг. Өөрөө сайн дураараа больж байна гэдэг бол тодорхой хэмжээний улс төрийн эр зориг гэж би үзэж байгаа. Би процесс үргэлжлэх боломжгүй гэж харж байгаа. Хэлбэр гэж ойлгохгүй байна. Үүнийг бодит, нэг ёсондоо өмнөх Ерөнхийлөгч нарын алдааг засаж байна гэж ойлгож байгаа. Заавал Засгийн газар оруулна гэсэн Үндсэн хуулийн үг байхгүй. Одоо Монгол Улсын Засгийн газар гэмт хэргийн тоо, гаралт, тэр дундаа авлигын эсрэг гэмт хэргүүдтэй гардан тэмцэх үүрэгтэй гэдэг утгаараа Засгийн газарт энэ үүргийг нь өглөө. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж байна гэж хэлсэн юм уу гэж би ойлгоод байгаа. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэц дээр гацаад байгаа асуудлуудыг явуулаад энэ Шүүхийн тухай хуулийг хэрэгжээсэй гээд алхам хийж байгааг нь хувь хүнийхээ хувьд би дэмжиж байгаа. Үүнд ямар нэгэн нам хамаагүй.