Ковид-19 халдварын “Mu” хувилбарын тохиолдол АНУ-ын 47 муж болон нийслэл Вашингтон хотод бүртгэгдсэн тухай хэвлэлүүд мэдээллээ. Хамгийн их тархалттай байгаа муж нь Аляска байна. Тус мужид хамгийн сүүлд 3837 сорьцод геномын шинжилгээ хийхэд 139-д нь буюу дөрвөн хувьд нь “Mu” хувилбарын вирус илэрчээ. Харин 232 тохиолдол илэрсэн Калифорни муж нэгдүгээрт бичигдэж байна. Калифорни мужид сүүлийн байдлаар 139,930 сорьцод геномын шинжилгээ хийхэд 232 тохиолдол илэрсэн нь бүх тохиолдлын нэг хүрэхгүй хувь болжээ.
Дельта хувилбарын тархалт хамгийн түгээмэл байгаа АНУ-д “Mu” хувилбарын тархалтын эзлэх хэмжээ одоогоор нэг хүрэхгүй хувьтай байна.
“Mu” буюу шинжлэх ухаанчдын нэрлэснээр B.1.621 хувилбарыг ДЭМБ-ын COVID-19-ийн мутацид орсон хувилбарын жагсаалтад оруулсныг өнгөрсөн даваа гарагт зарласан билээ. Энэ тухай доктор Энтони Фаучи “Энэ хувилбар нь вакцинаар үүссэн болон халдвараар үүссэн эсрэг биетүүдийг эсэргүүцэх чадвартай байж болзошгүй. Гэхдээ үүнийг батлах клиникийн туршилтын мэдээлэл хангалттай их биш байна” хэмээн мэдээлсэн юм.
Эх сурвалж: businessinsider.com