АНУ-ын Флоридад нэгэн аймшигт хэрэг гарчээ. Өмнө нь АНУ-ын усан цэрэгт алба хааж байсан 33 настай Брайн Рилэй гэгч этгээд нэгэн үл таних айл руу буутай халдан гэрт байсан гэр бүлийн дөрвөн гишүүнийг буудан хөнөөжээ. Хамгийн аймшигтай нь тэдний дунд гурван сартай нялх хүүхэд байсан байна. Мөн тэрбээр гэрийн тэжээвэр нохойг хүртэл бууджээ.
Орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар тэрбээр найз охиноосоо болж энэ аймшигт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзжээ.
Өөрийгөө сум нэвтэрдэггүй хантаазаар тоноглосон гэмт этгээд цагдаа нар руу гал нээсэн ч түүнийг баривчилжээ. Цагдаа нарыг ирэхэд гэрийн гадаа гэрийн эзэн эрэгтэй буудуулсан байдалтай хэвтэж байсан. Байшинд ормогц ээж нь гурван сартай хүүхдийнхээ хамт буудуулсан байдалтай байжээ. Харин зочны өрөөнд 62 настай гэрийн эзэгтэйн ээж амиа алдсан байдалтай олджээ.
Одоогоор яагаад энэ айлыг сонгосон эсэхийг тогтоогоогүй ч халдлага үйлдсэн этгээдээс байцаалт авч байгаа талаар СNN мэдээллээ.