Израиль улсын төв эмнэлэгт 12 цаг үргэлжилсэн хүнд хагалгааны дараа толгойн ар хэсгээрээ нийлсэн хоёр ихэр охиныг амжилттай салгажээ. Энэ хагалгааг Сорока эмнэлэгт 24 хүнтэй баг ажиллан хийж гүйцэтгэжээ. Хагалгаа маш хүнд болж өнгөрсөн. Нэг сарын турш уйгагүй бэлтгэл хийсний үр дүнд амжилттай боллоо гэдгийг эмнэлгийн удирдлагууд онцоллоо. Хагалгааны дараа хоёр ихэр охин өнгөрсөн жилийн наймдугаар сард төрснөөсөө хойш анх удаа бие бие рүүгээ харах боломжтой боллоо. Ийм хүнд төрлийн хагалгааг дэлхийд ердөө 20 орчим удаа л хийж байсан. Энэ удаагийнх Израиль улсын хувьд анхных болж байгаа юм. Гэхдээ баярлах болоогүй байгааг эмнэлгийн удирдлагууд онцлоод дараагийн хэд хоног ихрүүдийн хувьд маш хүнд байх болно гэжээ. Эмнэлгийн ажилтнууд энэ хагалгаанд бэлдэхийн тулд 3D модель ашиглажээ. 200 мянган ихэр төрөлтөд тохиолдох магадлалтай энэ өвчин зөвхөн толгойгоороо биш янз бүрийн газраараа нийлсэн байдалтай төрөх эрсдэл үүсдэг байна.
Эх сурвалж: CNN