Талибуудад эзлэгдээгүй цорын ганц муж болох Панчшир мужийн нийслэлээс бусад газрыг эзлэн авлаа хэмээн Талибан хөдөлгөөний төлөөлөгч Бэлал Крээми CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Кабулаас хойд зүгт оршдог тус мужид стратегийн чухал байрлал бүхий уулын бүс байрладаг. Энэ уулууд нь байгалийн баялаг ихтэй,Афганы чөлөөлөх армийнхны хяналтад байсан сүүлчийн муж байсан юм.
Чөлөөлөх армийнхан Талибан хөдөлгөөнийхөнтэй ширүүн байлдсаны эцэст эдгээр уулын бүс нутгуудыг хяналтаасаа алджээ. Одоо тус мужийн нийслэл болох Базарак болон Роха нар л чөлөөлөх армийн хяналтад үлдлээ. Гэхдээ Талибанчууд ойрын хугацаанд эдгээр хотыг эзлэн авна гэдгээ онцоллоо.
Мөргөлдөөний үеэр 300 орчим дайчид амь үрэгдсэн гэсэн албан бус мэдээ байгаа юм байна. Ямартай ч одоогоор эзлэгдээгүй үлдсэн хоёрхон хотод хуучин ерөнхийлөгчийн туслахаар удирдуулсан армийнхан дараагийн Талибанчуудын дайралтад бэлтгэж байна гэж CNN онцоллоо.