Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр өчигдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тэгвэл түүний оронд УХТЭ-ийн Дэд захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн захирлаар томилжээ.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ажлаа хүлээлгэн өгч, шүүхийн шийдвэрийн дагуу Д.Нямхүү ХӨСҮТ-ийн захирлаар эргэн ирэх гэж байна гэсэн мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн захирал болъё гэж шүүхдэлцээгүй. Шүүхийн шийдвэр миний талд гарлаа гэхэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар л ХӨСҮТ-ийн захирлыг томилно" гэдэг тайлбарыг хэвлэлд өгчээ.
Ц.Билэгтсайхан УХТЭ-т ажиллах хугацаандаа Үндэсний Оношилгоо, эмчилгээний төвийг ашиглалтанд оруулах, хавдар оношлох Пэт-КТ технологийг нэвтрүүлэх, хүүхдийн 50 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад оруулах, дурангийн мэс заслын төрөл нэмэгдүүлэх, гэмтлийн тусламж үйлчилгээ, урологийн шинэ тасгуудыг нээн зүүн бүсийн болон Баянзүрх дүүргийн иргэдэд тасралтгүй тусламж, үйлчилгээг үзүүлэх гэх мэт олон ажлуудад гар бие оролцон хийсэн юм. Үүнээс гадна тэрээр Япон Улсад докторын зэрэг хамгаалсан. АНУ-д докторын дараах судлаачаар ажиллаж байжээ.
УХТЭ нь улсын хэмжээнд шинэ болон ховор төрлийн мэс заслуудыг амжилттай хийж, бүрэн нутагшуулахаар ажиллаж байгаа аж.
Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил:
- 2003 онд ЭМШУИС, Хүний их эмч
- 2004 онд Япон Улсын Токай их сургууль
- 2005 онд ЭМШУИС, Эмнэлзүйн эмгэг судлаач, лабораторийн их эмч
- 2009 онд ЭМШУИС, АУ-ы магистр
- 2014 онд Япон Улсын топ Айчи АУС, АУ-ы доктор
- 2020 онд АШУҮИС, Дэд профессор
Ажилласан байдал:
- 2003-2009 онд АУХ, Эрдэм шинжилгээний ажилтан
- 2009-2010онд Япон Улсын топ Айчи АУС,Зочин судлаач
- 2013-2014 онд Оклахомагийн ИС,Докторын дараах судлаач
- 2014-2019онд АШУҮИС,Цөм лаборатори, Эрхлэгч, мэргэжилтэн
- 2016-2021 онд ЭМЯ, Био бэлдмэл оношлуурын салбар зөвлөлийн дарга
- 2019-2020онд АШУҮИС,Биохимийн тэнхим, багш
- 2020 оноос УХТЭ, Дэд Захирал