Хүн төрөлхтний дундаж наслалт уртсаж, хүмүүс илүү эрүүл, идэвхтэй амьдрах болсон. Харин урт наслах үндэс нь дасгал хөдөлгөөн, зөв хооллолт гэдгийг сүүлийн жилүүдэд Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. Манай улсад ч ялгаагүй дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл мэнддээ анхаарах хүний тоо өсөхийн хэрээр тэдний шаардлагад нийцсэн спорт төвүүдийн хэрэгцээ ч дагаад нэмэгдэж байна.
Тиймээс “Уран ган” ХХК-ийн зүгээс олон улсын стандартад нийцсэн, тав тухтай орчинд, мэргэжлийн хүний заавар дор дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэнддээ анхаарах боломжийг олгож, Монголын хамгийн том спорт комплекс “Ган спорт төв”-ийг байгуулжээ. “Ган спорт” төв нь 6,000 м кв талбайтай, нэг дор 540 хүн хүлээж авах чадалтай ба та бүх спортын төрлөөр хичээллэж, өөрт хэрэгтэй бүх үйлчилгээг эндээс авах боломжтой юм.
Харин Голомт банк “Ган спорт төв”-тэй хамтран эрүүл амьдралын хэв маягийг нийтэд уриалж, “ФитнесС зээл”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Та “Фитнесс зээл”-д хамрагдсанаар “Ган спорт төв”-ийн фитнесс, crossfit, усан спорт, бокс болон балет, иог гэх мэт спортын төрлүүдээс сонгон хичээллэх боломжтой юм.
Фитнесс зээлийн нөхцөл:
- Зээлийнхэмжээ: 10,000,000₮ хүртэл
- Зээлийнхугацаа: 30 сар хүртэл
- Зээлийнхүү: 1.45%-1.70%
Бүрдүүлэх материал:
- Цахим үнэмлэх
- Ажлын газрын тодорхойлолт
- Бусад банкны цалингийн дансны хуулга
- Бусад банканд үлдэгдэлтэй зээлийн материал