Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордонд Монголын боксын холбооны бага хурал болсон. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Хурлын дараа зарим нөхөд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "New work" ресторанд цуглажээ. Энэ үеэр маргаан дэгдэж, боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулсан байна. Энэ тухайгаа өөрөө цагдаагийн байгууллагад "Намайг зодчихлоо" хэмээн дуудлага өгсөн байна. Түүнийг боскчин И, М нар зодсон гэх мэдээлэл байна.
Боксчин Э.Цэндбаатар өнөөдөр зарим хэвлэлд "Би зодуулаагүй. Би тус хуралд очоогүй" гэсэн мэдээлэл өгсөн. Гэвч тэрбээр өчигдөр хуралдаанд оролцож буй бичлэгээ цахим хуудаснаа оруулсан байсан юм.