УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь заалтын дагуу нөхөн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, материалаа өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн заалттай. Хуулийн хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм.
Сонгуулийн Ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, арга зүй хэлтсийн дарга Б.Оюумаа "Өнөө өглөө хоёр нам, нэг бие даагч баримт бичгээ хүсэлтээ өгсөн. Нийт есөн нам, нэг эвсэл нэр дэвших хүсэлтээ хүргүүлээд байгаа. Бие даан нэр дэвшигчид 800 хүний гарын үсгээ баримт бичгийн хамт хүргүүлэх ёстой. Есдүгээр сарын 18-нд нэр дэвшигчдийг бүртгэсэн талаар Сонгуулийн ерөнхий мэдэгдэж, үнэмлэхийг нь гардуулна. Үнэмлэхээ гардсанаас хойш нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ажил эхэлнэ. Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт 900 сая төгрөг төсөвлөөд байна. Энэ нь сонгууль зохион байгуулах болон сонгуулийн бэлтгэл ажлын зардал болно" гэдэг мэдээллийг өглөө.