М.ЧИНГИСХААН: ХААН БОЛОХЫН ТӨЛӨӨ НЭР ДЭВШИЖ БАЙНА
УИХ-ын 18, 28 дугаар тойрогт аравдугаар сарын 10-нд нөхөн сонгууль явуулахаар товлосон. Нам, эвслүүд хуулийн хугацаанд нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд буй.
Иргэн М.Чингисхаан Хэнтий аймагт 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд бие дааж нэр дэвшихээр болж, 800 хүний гарын үсэг цуглуулж, өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичгээ гардуулан өглөө.
М.Чингисхаан: 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс бие даан нэр дэвшиж 671 хүний санал авсан байсан учраас туршлагатай байна. Залуучууддаа хандаж хэлмээр байна. Өнөөдөр бид улс төр, нийгэм болохгүй байна гэж бухимдаж төрийг буруутгаж байхын оронд мөрийн хөтөлбөрөө гаргаад хуулиа санаачлаад өөрсдөө мөрийн бие даагаад явах бүрэн боломж байдаг юм байна шүү. Тиймээс үүнийг төлөөлж залуучуудынхаа дуу хоолой болж манлайлж явж байна.
Өрсөлдөгчид намаас их байна. Хэнтийчүүд болоод монголчууд нам бус байх тал дээр ойлгож байх шиг байна. Тиймээс Хэнтийчүүд бие даагчийг дэмжинэ гэсэн хүсэл зорилго, тэмүүлэл ялангуяа залуучуудад байна.
2020 онд Сүхбаатар дүүрэг буюу 24 дүгээр тойргоос 671 хүний санал авсан. Энэ удаад монголчууд бүгдээрээ дэмжээсэй. Бие даагч ганцаараа байх шиг байна. Хэнтийд байгаа анд нөхөр, ах дүүгээ уриалаасай гэж хүсэж байна. Тиймээс энэ зорилгодоо хүрэхийн тулд олон арга хэрэглэж байгаа. Би мэдээлэл харилцааны ажилтан, PR маркетингийн тал дээр туршлагатай. Тайз, дэлгэцийн найруулагч учраас жүжиглэх, заримдаа алдах, онох зүйл байсан. Залуучууд намайг согтуу байсан, архи согтууруулах ундаа уучхаад машин барьж хурд хэтрүүлээ гэдэг байдлаар шүүмж ихтэй. Ер нь нэг алдсан. Ахиж алдахгүйг хичээж байгаа. Архи уугаагүй, тамхи татаагүй удаж байгаа. Тиймээс залуучууд өөрсдийгөө өөрчлөөсэй. Хүн болгон өөрчлөгдөж болно. Өрөөлийн төлөө өөрийгөө зориулаад төрийн төлөө явж байгаадаа би бас өөрөөрөө бахархаж байгаа. Залуучууд ч гэсэн өөрсдөөрөө бахархах цаг болсон, бидний цаг үе ирсэн гэж хэлмээр байна.
-Сонгуульд нэр дэвших эцсийн зорилго юу юм бэ?
-Хаан болох шүү дээ. Ерөөсөө тодорхой. Монгол Улс парламентын засаглалаар 30 гаруй жил явлаа. Өнөөдөр өөрчлөгдсөн юм юу байгаа юм бэ. Өчнөөн олон нам хуваагдаж, талцаад 15 толгойтой атгаалжин хар мангас шиг байна шүү дээ. Үлгэрээр ярих юм бол. Тийм учраас нэг тэргүүнтэй нэг толгойтой болох цаг нь болсон. Тийм учраас би өөрийгөө Чингис хаан болох зорилго тэмүүлэл болгоод явж байгаа. Өнөөдөр хүмүүс дооглож инээж магадгүй. Хаант засаглал гэж юу юм бэ гэж. Гэтэл хаант засаглалтай өчнөөн улс орон байна. Манайх түүхээ судлаад үзэх юм бол Модун Шаньюй, Чингис хаанаас авахуулаад хаантай байсан үедээ л хүчирхэг байсан шүү дээ.
-Сонгуульд ялалт байгуулбал хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Төрийн ордонд байгаа унтаа хүмүүсийг сэрээнэ. Сэр хөөрхөнүүдээ гэж байгаад тэр дотор байгаа хурал болоод үйл явдлыг ард иргэдэд ил тодоор үзүүлнэ, харуулна. Төрийн ордон дотроос лайв хийнэ.