Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын чөлөөт бөхийн холбоо "Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академийн "Champions Camp"-д явууллаа. Хяналтын барилдаанд оролцсон тамирчид, дасгалжуулагч, шүүгч нар УОК-ын халдвар хамгааллын дэглэмийг чанга сахиж, бүх хүмүүс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан аж.
Хяналтын барилдаанаас “Осло-2021” ДАШТ-ийг зорих эрэгтэй 10, эмэгтэй есөн тамирчин тодорлоо.
ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдыг танилцуулья:
Эрэгтэй
- 57 кг: Э.Бэхбаяр (Хүч)
- 61 кг: Т.Түвшинтулга (МУБИС)
- 65 кг: Т.Тулга (Хүч)
- 70 кг: Б.Батмагнай (Алдар)
- 74 кг: Э.Бямбадорж (Алдар)
- 79 кг: Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
- 86кг: Г.Ганхуяг (МУБИС)
- 92 кг: Д.Оргилох (Хасу-Мегастарс)
- 97 кг: Ө.Батзул (Аврагч)
- 125 кг: М.Лхагвагэрэл (Хилчин)
Эмэгтэй
- 50 кг: Д.Отгонжаргал (Женко)
- 55 кг: Э.Сумъяа (Хилчин)
- 57 кг: Э.Даваачимэг (Хилчин)
- 59 кг: Б.Шоовдор (Аврагч)
- 62 кг: Э.Гантуяа (Хилчин)
- 65 кг: Т.Энхжин (Алдар)
- 68 кг: Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
- 72 кг: Э.Даваанасан (Алдар)
- 76 кг: Н.Загардулам (Хилчин)